Н.Магсармаа: Би толинд хөлөө хараад баярласандаа уйлсан
Манай улсад үе мөч, тэр дундаа тулгуур эрхтний өвчлөл цөөнгүй тохиолддог. Энэ төрлийн эмчилгээ, мэс ажилбарын арга технологи жилээс жилд хөгжиж байна. Энэ хөгжлийг эх орондоо авчирч, дэлхийн жишигт хүрсэн “Сон Медикал Центр Улаанбаатар” эмнэлгийн Солонгос улсад мэргэшсэн эмч нар хилийн чанадад оношилгоо эмчилгээнд зарцуулж байгаа зардлыг хэмнэх зорилгоор хямд өртөг бүхий өндөр үр дүнтэй эмчилгээгээр ард иргэддээ үйлчилж байна. Эмчилгээ, үйлчилгээний эцсийн үр дүнг зөвхөн үйлчлүүлэгч нар тодорхойлно. Тэгвэл өвдөлтөөс ангижирч илааршсан иргэдийг төлөөлж Дорнод аймгийн харьяат үйлчлүүлэгч Н.Магсармаа сэтгэгдлээсээ хуваалцлаа.