Дорноговь аймгийг “Ногоон бүс” болгохоор ажиллаж байна
Дэлхий нийтэд тархаад байгаа коранавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговьаймгийн хэмжээнд тандалтаар 14 цэгт 30 эмч мэргэжилтэн ажиллаж, PCR шинжилгээг 32537 хүнээс авсан бол түргэвчилсэн оношлуураар 20527 хүнд шинжилгээ хийжээ. Өссөн дүнгээр 25799 хүн буюу нийт хүн амын 36.8 хувьд 53064удаашинжилгээ хийсэнбайна.
Салбарын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг нийт 630 хүн, 23 автомашин үзүүлж,“Ковид-19” халдварын тусламж үйлчилгээг 66 хүн, хоёр автомашин, нөөцөд 168 хүн, 11 автомашинажиллажбайгаа аж.
Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн бэлэн байдлыг хангаж, бусад салбар байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангаж ажилласнаар халдварын голомтыг цомхотгож, Дорноговь аймгийг "Ногоон бүс" болгохоор ажиллаж байна.