ДОРНОГОВЬ: Дөрвөн иргэний давтан шинжилгээнээс халдвар илэрчээ
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 20240 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 800 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ байсан. Нийт 11 хүнээс халдвар нэмж илэрлээ. Улаанбаатар хотод гурван тохиолдол бүртгэгдлээ. Автобус баазын жолоочийн хавьтлаас халдвар илэрлээ. Нийт автобус баазын 512 хүнд шинжилгээ хийсэн, бусдаас нь илрээгүй байна. Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Бүгд нэг гэр бүлийн хүмүүс. Дорноговь аймагт дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдээд байна" гэж ярилаа.