“Үндэсний аюулгүй байдалд биоаюулын үзүүлэх нөлөөллийн шинжилгээ” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
ОБЕГ-ын харьяа Жаргалант сэргээн заслын төв-113 дугаар ангийн штабын дарга, хошууч Б.Анар “Үндэсний аюулгүй байдалд биоаюулын үзүүлэх нөлөөллийн шинжилгээ” сэдвээр ҮБХИС-д аюулгүй байдлын докторын зэрэг хамгааллаа.

Сэдвийн хүрээнд үндэсний аюулгүй байдалд биоаюулын үзүүлэх сөрөг нөлөөллийг судлахдаа Үндэсний аюулгүй байдал болон Үндэсний биоаюулгүй байдлын онол арга зүй, хэрэглээний асуудлыг судалж, биоаюулын сөрөг нөлөөллийг бууруулах боломж, арга зам болгон үндэсний хөтөлбөрийг боловсруулсан байна.

Ингэснээр санал болгосон хөтөлбөр, цаашид авах арга хэмжээг төрийн бодлого, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх практик ач холбогдлыг бий болгосон гэдгээрээ ач холбогдолтой юм.