Авлига, хээл хахууль цэцэглэсэн Цагаан хадны НАБТ-н хашааг ХААЯ!



Хог, шороо, шээс баасаар дүүрсэн, байгалийг хөрсөөр нь эргүүлсэн энэ хашаанд нүүрс буулгахын тулд жолооч нар нэг тонн нүүрс тутамдаа 2 доллар төлнө. Ашиг шууд НАБТ-д шингэнэ. Харин богинын тээврийнхэн Гашуун Сухайт, Ганц модны боомт хүртэлх 20 хүрэхгүй км-т НАБТ-гаас нүүрс ачихын тулд хэн нэгний гарыг цайлгах хэрэг гарна. Үнэндээ НАБТ, Цагаан Хаданд авилга, хээл хахууль цэцэглэжээ.

Уг НАБТ-н зөвшөөрлийг аймгаас нь олгодог гэж УУХҮЯ-наас мэдэгдэж байсан. Тэгэхээр Өмнөговь аймгийн удирдлагууд энэ бүхний цаадах "нууц” ноёнтон байж мэдэх... Тэдний зохион байгуулалттай хийсэн бизнес юм биш биз.

Түүнчлэн энд нүүрсийг буулгаж ачихад асар их хэмжээний нүүрсний хорогдол гардаг. 70-80 тонн нүүрснээс 80-85 кг нүүрсний хорогдол гардаг гэж тооцвол сая сая ам.долларыг салхинд хийсгэж байна. Байгаль орчинд халтай, жолооч нарыг дарамталж, ялгаварлан гадуурхдаг, үйлдэл бүрээс хахууль, авлига нэхсэн цөөн хэдэн хүний гарт орсон НАБТ-г татан буулгая. Төр төмөр нүүрээ харуулаасай.




