Замын-Үүдээр 132 иргэнээ нэвтрүүлжээ
УОК-ын шийдвэрээр энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор зохион байгуулалтайгаар нэвтрүүлэх ажил үргэлжилж байна.
Монгол Улсын нийт 107 иргэнийг “Замын-Үүд” боомтоор наймдугаар сарын 18-ны өдөр хил нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн “Замын-Үүд” сумын “Хөвсгөл” зочид буудалд 34 иргэнийг, мөн Сайншанд суманд байрлах тусгаарлах байруудад 73 иргэнийг тусгаарласан байна.
Ингэснээр нийт 132 иргэнийг хилээр нэвтрүүлж, тусгаарлах байранд хүргэжээ.