Сөүл хотод сүүлийн 117 жилд тохиогоогүй их цас оржээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотод лхагва гарагт орсон цас нь сүүлийн 117 жилийн арваннэгдүгээр сард ороогүй их хэмжээний цас болжээ.
Тодруулбал хотын зарим хэсэгт 20 см хүртэлх зузаан цас орж, түгжрэл үүссэн бөгөөд пүрэв гарагт үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлсэн байна.
Халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол, гэмтэл, бэртлийн 150 гаруй дуудлага бүртгэгджээ.

Түүнчлэн 40 гаруй орон нутгийн нислэгийг цуцалж, 200 орчим нислэгийг хойшлуулсан байна.
Эх сурвалж: The Korea Times