Дорноговийн Засаг даргаар улиран томилогдсон О.Батжаргал 400 саяын 2 автомашинтай, 186 саяын 75 АДУУТАЙ

108

Дорноговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр /2024.10.21/ болж аймгийн Засаг даргаа томилсон байна.
Тодруулбал, тус аймгийн Засаг даргад нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон О.Батжаргалыг сонгон, Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэжээ.
Түүний хувьд 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн өнөөдрийн хүртэл Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад ийнхүү улиран томилогджээ.
Тэгвэл улиран ажиллахаар сонгогдсон О.Батжаргалын  АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “124 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 5 сая хэмээн мэдүүлжээ. 
Мөн 292 сая төгрөгийн нийтийн орон сууцтай,  нийт 392 сая төгрөгийн үнэ бүхий  Nissan  Patrol , Geely Tugella маркийн автомашинтай , 186 сая төгрөгөөр үнэлэгдэх 76 адуутай, 44 сая төгрөгийн үнэт эдлэлтэй  хэмээн мэдүүлсэн байна.
Мөн 14 сая төгрөгийн хадагламжтай бөгөөд 96 сая төгрөгийн зээлтэй байна.
О.Батжаргал  2020-2023 онд тус аймгийн Засаг даргаар  ажилласан 3 жилийн хугацаанд орлого нь  79 сая төгрөгөөс  124 сая төгрөг болж , автомашин нь 70 саяас 392 сая  төгрөг  болж НЭМЭГДЖЭЭ.

https://www.arslan.mn/politics/party/659704.shtml
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn