Урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо

160

ХААН Банкнаас үнэнч харилцагчдынхаа тууштай хэрэглээг дэмжих зорилгоор 2024 оны наймдугаар сард 2 төрлийн урамшуулалт аяныг зарласан билээ. Тэгвэл эдгээр урамшуулалт аяны эхний эздийг өнгөрөгч долоо хоногийн пүрэв гараг буюу 2024 оны аравдугаар сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан шалгарууллаа.
Digi Pay аппликэйшнээр гүйлгээ, төлбөр хийсэн 2 харилцагч  Dua Lipa-гийн тоглолт үзнэ
ХААН Банкнаас шинэлэг, хялбар Digi Pay аппликэйшнээр төлбөр тооцоо хийгээд нэмэлт урамшууллын эзэн болох боломжийг өнгөрөгч 8-р сарын 12-нд зарласан билээ.  Энэхүү аяны хүрээнд  Digi Pay аппликэйшний QR цэсээр 2024 оны 8-р сарын 12-ноос 9-р сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 5 удаагийн гүйлгээ хийх тутам тохирлын нэг эрхтэй болсон харилцагчид хамрагдлаа. Тэгвэл дурдсан хугацаанд худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ Digi Pay-ээр төлбөр тооцоогоо хийсэн харилцагчдын дундаас Dua Lipa-гийн Сингапур дахь “Radical Optimism Tour” тоглолтыг 2024 оны 11-р сард үзэх эрхийн эзнээр дараах 2 харилцагч тодорлоо.
 
Д/д
Овог,нэр
Тохирлын дугаар
Утасны дугаар
1
Б*****д  Даваасүрэн
6868297639
9096****
2
С*******в Дашням
6916625672
9111****
 
Дээрх 2 тохирлын эзэн болсон Digi Pay аппликэйшний хэрэглэгчид нь Dua Lipa-гийн тоглолтын тасалбар, нислэг, зочид буудал, аяллын зардал тус тус багтсан. Өөрөөр хэлбэл, эдгээр харилцагч сэтгэл хөдөлгөм тоглолт үзээд зогсохгүй, Сингапурын алдарт Марина Бэй гүүр, Гарденс бай дэ Бэй цэцэрлэгт хүрээлэн, алдарт шоппинг төвүүдийг үзэж сонирхон аялах юм.
“Нура” эрүүл мэндийн багц шинжилгээний эрхийг 5 харилцагч авлаа
ХААН Банк харилцагчдадаа зориулан 2024 оны наймдугаар сарын 12-ноос 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хадгаламжийн урамшуулалт аян зарласан билээ. 2024 оны наймдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 30-ны өдрийг дустал хугацаанд Khan Bank аппликэйшн болон Интернэт банкаар 6 сараас дээш хугацаатай төгрөгийн хадгаламж нээсэн болон хадгаламжийн дансандаа 100,000 төгрөг болон түүнээс дээш дүнтэй орлого хийсэн нийт харилцагчид тохирлын эрх авч, болзол хангасан нийт харилцагчдаас дараах таван харилцагч тодорлоо.
 
Д/д
Овог,нэр
Тохирлын дугаар
Утасны дугаар
1
Н*******ж  Туяацэцэг
1001226308
9989****
2
Э****э  Амарбаян
1000496994
9472****
3
О******г  Долгорсүрэн
1000494657
9575****
4
П******л  Нарантуяа
1000402410
9909****
5
Б******н  Батгэрэл
1000473957
8803****

ХААН Банкнаас аяны болзол хангасан тохирлын эрхтэй нийт харилцагчдаас урамшууллын эздийг баталгаажсан програмаар хөндлөнгийн хяналтын дор, шууд дамжуулан шалгаруулсан билээ.
ХААН Банкнаас харилцагчдадаа зориулсан нэмэлт бэлэг, урамшуулалтай аянууд 2024 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал үргэжлэх бөгөөд та бүхэн тэргүүлэгч банкнаас шинэлэг найдвартай үйлчилгээ аваад, урамшууллын эзэн болох тохирол аваарай.
 
Digi Pay аппликэйшнээр төлбөр тооцоогоо хийгээд дараагийн урамшууллын эзэн болох тухай мэдээллийг  ЭНД дарж танилцана уу.  
Хугацаатай хадгаламж нээгээд эсхүл хадгаламжийн дансандаа орлого нэмээд “Нура” эрүүл мэндийн багцын эзэн болох дараагийн сарын тохирлын эрх авах тухай ЭНД дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn