В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

117

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
ТАСС агентлагийн дамжуулснаар, төрийн тэргүүн нар хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны хэтийн төлөвийг хэлэлцэхээс гадна олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцоно. Энэ үеэр мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. В.Путин Халхын голын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээнд оролцохоос гадна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахаар төлөвлөжээ.
В.Путин 2019 онд Монгол Улсад айлчилж байв. Тэрбээр Халхын голын ялалтын 80 жилийн ойд оролцож байжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn