“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт...

119

Голомт банк орон нутагт технологийн шинэ шийдлийг таниулах, дижитал хөгжлийг түгээх зорилготой “Нээлттэй ирээдүй” арга хэмжээг 2022, 2023 онуудад Дархан, Эрдэнэт, Дорнод, Ховд, Баянхонгор аймгуудад нийт 15,000 гаруй иргэдийг хамруулан амжилттай зохион байгуулж байсан. Уламжлалын дагуу “Нээлттэй ирээдүй” арга хэмжээг энэ сарын 11,12-нд Эрдэнэт, 14,15-нд Хөвсгөл аймгуудад зохион байгуулж, иргэд, харилцагчдад технологийн шинэ шийдэл, дижитал боломжуудаас танилцууллаа.
Энэ удаагийн арга хэмжээнд программ хангамж, боловсрол, санхүү, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээний салбарын 40 гаруй байгууллага нэгдэн оролцож, Монгол орны өнцөг булан бүрд техник технологийн дэвшлийг танилцуулах зорилго дор хамтдаа нэгдсэн юм. 
Арга хэмжээний үеэр орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хөтөлбөр, сургалтыг хүргэж, хамтын ажиллагааг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна оролцогч байгууллагуудын үйлчилгээг танилцуулж, мэдээлэл өгөх нээлттэй бүүтүүд ажиллалаа. 
Зохион байгуулагч: Голомт банк
Хамтрагч байгууллагууд: 
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээний хаалтыг 05-р сарын 17,18-ны өдрүүдэд Дархан хотод зохион байгуулах тул Дархан хотын иргэд, харилцагч та бүхнийг “Залуучууд театр”-т болох технологийн нэгдсэн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Таныг Голомт банкны урамшуулал, гарын бэлэг болон олон сонирхолтой үйл ажиллагаанууд хүлээж байна. 
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээнд ирснээр:
⦁  Өөрийн бизнесийн хамтрагчийг олох.
⦁  Шинээр гарсан олон стартап, үйлчилгээтэй танилцах, хэрэглэгч болох.
⦁  Оролцогч байгууллагуудаас хөнгөлөлт эдлэх.
⦁  Голомт банк болон оролцогч байгууллагуудаас олгох шагналын эзэн болох. 
⦁ Платформ бизнес эрхлэгч, стартап болон технологийн байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэх, туршлага солилцох зэрэг боломжуудыг олж авах болно. 
Мөн хүрэлцэн ирсэн хүн бүр Голомт банкны Ган, Зэс кредит болон Si дебит картыг 50-100% хөнгөлөлттэй үнээр захиалах боломжтой. 
Та арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас аваарай. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn