Ховд аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв” нээгдлээ

Баруун бүсийн тулгуур төв Ховд хот нь сүүлийн 3 жилд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээ 63,6 хувиар өсгөж, 946,6 тэрбум төгрөгт хүргэн эдийн засгаа эрчимтэй тэлж байгаа бөгөөд энэхүү өсөлтийг даган бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлэх, тэднийг чадавхжуулах “Бизнес төв” нээгдэж байгаа нь онцлууштай юм.


Эрхэм бизнес эрхлэгч та Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг бол аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1-р давхар байрлах ХААН Банкны “Бизнес төв”-өөр үйлчлүүлэн, тав тухтай, тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлээрэй.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк