ХААН Банк 100 оюутанд тэтгэлэг олгоно

58
Маргаашийн сайхан ирээдүйг бүтээхэд өнөөдөр гаргаж буй шийдвэр, үйлдэл чухал нөлөөтэй. Үүнд залуу үеийн боловсрол мэдлэг багтана. ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 18 дахь жилдээ зарлаж байна. 2024-2025 оны хичээлийн жилд 2 төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт эхний жилдээ суралцаж буй болон ахлах дамжааны 100 оюутныг шалгаруулан сургалтын төлбөрийн тодорхой хувийг олгох юм.
60 шинэ оюутан тэтгэлэг хүртэнэ
“ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2024-2025”-ын хүрээнд энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангид суралцаж буй сурагчдаас 60 хүүхдийг шалгаруулан ирэх намар 1-р дамжаанд суралцахад нь тэтгэлэг олгох юм. Эдгээр 60 сурагчийг 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүргээс тус тус шалгаруулна. Дунд сургуулиас оюутны амьдралд шилжих чухал мөчид шинэ оюутныг дэмждэг тэтгэлэгт хөтөлбөр гэдгээрээ онцлогтой.
ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамжтай ЭНДдарж танилцах боломжтой.
Өмнө нь тэтгэлэгт шалгарсан 40 оюутанд дахин боломж олгоно
ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт өмнө нь шалгарч байсан 2 ба түүнээс дээш дамжааны 40 оюутанд 2024-2025 оны хичээлийн жилд дахин тэтгэлэг олгоно. Өөрөөр хэлбэл, өмнөх хичээлийн жилүүдэд сурлагын амжилт, нийгмийн идэвх оролцоогоор тэргүүлэн, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаа үргэлжлүүлэн дэмжиж, эрдэм боловсрол эзэмшин, сургуулиа төгсөхөд нь бодитой дэмжлэг болох юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамжтай ЭНДдарж танилцах боломжтой.
Боловсролд хөрөнгө оруулах шалтгаан
Шинэ үе, залуустаа бүх талын мэргэжил, боловсролыг чанартай хүртээмжтэй хүргэх нь хувь хүн төдийгүй улс орны амьдралын чанарыг тодорхойлдог тулТогтвортой хөгжлийн 4-р зорилгод “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийг зааж өгсөн байдаг. Сурах авьяас чадвартай хүүхэд залуусыг дэмжих энэхүү бодлогыг ХААН Банк 18 дахь жилдээ тууштай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт улс орны өнцөг булан бүрээс олон талт, ялгаатай нутаг орон, гэр бүлээс гаралтай ч эрдэм боловсролыг эрхэм болгосон 2,160 оюутан хамрагдаж, нийт 2.2 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг хүртжээ. Амжилт хүсье.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn