К картын 5-р сарын бэлэг задарлаа

117
Залуусын хоног тоолон хүлээдэг Монголын амьд хөгжмийн хамгийн томнаадам "Playtime"-ын тасалбарыг 30 хувийн буцаан олголттой худалдан авах боломжтой гэвэл та итгэх үү. Үүний тулд K картаа захиалахад л хангалттай.
Бид өнгөрсөн 3-р сард шинэчлэгдсэн K картаа танилцуулсан билээ. Өмнө нь тус картыг 18-22 насныхан авах эрхтэй байсан бол насны дээд хязгаарыг нэмж, 28 хүртэлх насны залуус захиалан авах боломжтой болсон. Мөн К картаа уншуулан нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа үнэ төлбөргүй зорчих боломжийг их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудад олгоод билээ. Тэгвэл К карттай харилцагчдадаа зориулан бид дараагийн урамшуулал, гэнэтийн бэлгээ задалсныг дуулгахад таатай байна.
Тодруулбал, “Playtime” наадмын энгийн зэрэглэлтэй тасалбарыг 2024 оны 5-р сарын 14-нийг хүртэл 30 хувийн буцаан олголттой авах боломжтой бөгөөд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000 төгрөг байна. Үүнээс гадна буцаан олголттой байгууллагуудынтоо нэмэгдсэнбөгөөд харилцагч та бүхэн К картаа ашиглан 2024 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл дараах байгууллагуудаас худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 20-30 хувийг буцаан авах боломжтой юм. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 100,000 хүртэлх төгрөг байна.
  1. StudyRoom
  2. Oh beauty zone
  3. Cinnzeo Mongolia
  4. COSE beauty retail
  5. Netflix (онлайн худалдан авалт)
  6. GS25-ын бүх салбарт зөвхөн баасан гарагт хийсэн худалдан авалт (30%)
Уйдах завгүй, идэвхтэй амьдралыг эрэлхийлэгч залуусын сонголт болсон “Vans Mongolia” болон К картын ээлжит сюрпризийн хүрээнд подволк, даавуун цүнх гаргасныг энэ ташрамд дуулгая. Та K картаараа 250,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийгээд даавуун цүнх, 500,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийгээд подволк бэлгэнд аваарай. Мөн шинээр К картын харилцагч болсон залуус “Vans Mongolia”-гаас 2024 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл эхний худалдан авалтын үнийн дүнгээс 40%-ийн хөнгөлөлт авах боломжтой.
Дахин нэг шинэ мэдээлэл дуулгахад, ХААН Банк 2024 оны 5-р сарын 7-ноос 16-ныг хүртэл их, дээд сургуулиудад К картыг танилцуулах өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгт очсон тохиолдолд К карт болон “Vans Mongolia”-гийн гарын бэлэг, хөгжилтэй тэмцээн, уралдаан болон гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байна. Мөн өдөрлөгт ирснээр К картын дансаа нээлгэн, шууд захиалах боломжтой.
Өдөрлөг зохион байгуулах их сургуулиуд:
  • МУИС-ийн хичээлийн 2-р байр – 2024.05.07,
  • МУИС-ийн хичээлийн 4, 5 байр - 2024.05.09,
  • АШУҮИС-ийн хичээлийн байр - 2024.05.14,
  • ШУТИС-ийн хичээлийн байр - 2024.05.16-нд тус тус зохион байгуулна.
К карт хэрхэн захиалах болон нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих тохиргоо хийхтэй холбоотой зааварчилгаатай ЭНД, дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Жич: Харилцагч та К карт захиалахдаа жилийн хураамжаас гадна барилт хийх 5,000 төгрөгийг дансандаа байршуулахыг анхаарна уу.
Дуртай бүхний чинь түлхүүр K карт
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn