Их Британийн “Астразенека” ковидын эсрэг вакцинаас хохирсон иргэд шүүхэд хандсан тул вакциныг эргүүлэн татаж эхэлжээ

111

Их Британийн эм үйлдвэрлэгч “AstraZeneca” компани ковидын эсрэг вакцинаа дэлхий дахинд худалдах, хэрэглэх зөвшөөрөл хүссэн хүсэлтээ эргүүлэн татаж эхэлсэн талаар The Daily Telegraph” мэдээлжээ.
Шалтгаан нь тус вакцины сөрөг нөлөөнөөс хохирсон иргэд шүүхэд хандсантай холбоотой аж. Энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр тус компаниас гаргасан шийдвэрийн дагуу тавдугаар сарын 7-оос эхлэн Европын Холбооны нутаг дэвсгэрт “Vaxzevria” вакциныг хэрэглэх боломжгүй болжээ. Ойрын саруудад тус вакциныг Их Британи болон бусад орноос эргүүлэн татах аж.
Зах зээл дээр ковидын эсрэг илүү үр дүнтэй вакцин гарч ирсэн тул “AstraZeneca” компани вакцины үйлдвэрлэлээ зогсоосон гэж тус компанийн төлөөлөгчид тодруулжээ. Үүнээс өмнө “AstraZeneca” компани ковидын эсрэг вакцин нь цусны бүлэгнэл үүсгэх эрсдэлтэй болохыг хүлээн зөвшөөрсөн юм. Сонирхуулахад, 2021 оны зургаадугар сард олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 48 мянган тун АстраЗенека AZD1222 вакциныг хүлээн авч байсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn