Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн бүсэд нэр дэвшинэ

198

УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй улстөрчид намдаа хүсэлтээ илэрхийлээд буй. Энэ удаагийн сонгууль бүсчилсэн буюу томсгосон тойргоор явагдахаараа онцлог болох билээ. Тэгвэл өнгөрөгч хоёрдугаар сард МоАХ-нд нэгдэж буй талаараа мэдэгдэж байсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн бүсэд нэр дэвших аж.
Л.Мөнхбаясгалан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "толгойлж" буй МоАХ-нд элсэн үедээ "Амьдралдаа анх удаа улстөрийн сонголт хийж Монгол улсын баатар МоАХ-нд туулай жилдээ багтаж элслээ. Ардчиллын сүүлчийн цайз болж үлдсэн МоАХ-ны үзэл санааг ямагт дээдэлж, алтан соёмбот хөх тугийг нь өндөрт өргөж явахаа батлан гишүүнийх нь үнэмлэхийг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас ийнхүү гардлаа. Эх орныхоо тусгаар тогтнол, газар шороо, эрх чөлөө, ардчиллын төлөө тууштай тэмцэх болно оо" хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn