Авлига, албан тушаалын гэмт хэргийн 60 хувийг гаалийн улсын байцаагчдын хэрэг эзэлж байна

Замын-Үүд сум дахь сум дахь сум дундын прокурорын газраас дээрх нөхцөл байдлыг үндэслэн тус сумын Гаалийн газрын 150 гаруй албан хаагчтай уулзалт хийж, авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өгсөн байна.
Цаашид авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн байгууллагуудад үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ.