”Хоёр чуулган”-аас Хятад улсыг ойлгоё

359
Хятад улсын "Хоёр чуулган" нь "Ардчилал гэж чухам юу вэ?" гэх тухай даян дэлхийд бодуулж байна. Аргентины "Өдгөө цаг /DANGDAI/" сэтгүүлийн ерөнхий редактор Густаво Нг хэлэхдээ "Хятад улсын бүтэн дамжлагат ардын ардчилал бол жинхэнэ ард түмнийхээ төлөөх ардчилал мөн" гэв.

Түүний хэлсэнчлэн жил тутамд чуулдаг Хятадын "Хоёр чуулган" бол гаднынхан Хятад улсын энэхүү ардчиллыг ажиглаж ойлгох чухал цонх нь болж байдаг.

Энэ жил Бүх Хятадын АТИХ байгуулагдсаны 70 жил, Ардын УТЗЗ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. 3000 гаруй ардын төлөөлөгч, улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн 2100 гаруй гишүүн Хятадын олон газраас Бээжинд хүрэлцэн ирж, ард түмний дуу хоолойг дамжуулж, засаглалд оролцож, засаг төрийн үйл хэргээр зөвшилцөж байгаа нь дахинтаа Хятад маягийн ардчиллын амьжиргааны эрч хүчийг гаднынханд харууллаа.

Олон жилийн турш Хятад улсын бүтэн дамжлагат ардын ардчилал нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж ирсэн юм. Энэхүү үзэл баримтлалын дагуу Хятадын нийт ард түмэн хуулийн дагуу ардчиллаар сонгож сонгогдох, ардчилсан зөвшилцөл хийх, ардчилсан бодлого шийдвэр гаргах, ардчилсан хяналт явуулах, хуулийн дагуу улс орны үйл хэрэг, тэр дундаа эдийн засаг, нийгмийн үйл хэргийг удирдах юм. Тэгвэл жил болгон зохиогдох "Хоёр чуулган"-аар эдгээр ардчилсан эрх нь гүйцэд тусгагдаж хэрэгждэг юм.

Ардчилсан сонгуулиар жишээ болгоход Хятадын олон шатны ардын төлөөлөгчдийн хурал нь ардчилсан сонгуулиар байгуулагддаг бөгөөд ард түмэнд хариуцаж, тэдний хяналтыг хүлээдэг. Үйлдвэрлэлийн өмнө фронтод ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчин, ажилчин, ажилтан, тариачин, тосгоны удирдах боловсон хүчин гээд олон салбарын олон давхаргын 3000 гаруй төлөөлөгч 1.4 тэрбум ард түмнээ төлөөлөн засгийн үйл хэргийг хянах эрх, төсөл төлөвлөгөө дэвшүүлэх эрх, бодлого шийдвэрээр санал оруулах эрх, сонгуулийн эрх зэргийг хэрэгжүүлж байдаг. Түүнчлэн Хятадын олон нам бүлэг, нийгмийн байгууллага бүлгэм, олон салбараас гарч ирсэн Бүх Хятадын УТЗЗ-ний гишүүд нь ардчилсан хяналт тавих, засаглалын тухай зөвшилцөж, засаглалд оролцох эрхийг хэрэгжүүлж байдаг. Тэр ч утгаараа "Ардын төлөөлөгчдийн их хурлын ардчилал" болон "УЗТТ-ний ардчилал" нь "Хоёр чуулган"-ы үеэр харилцан уялдаж, Хятадын ардчилсан улс төрийн тогтолцооны илт онцлогийг харуулдаг юм.

Хятадын "Хоёр чуулган"-ы төлөөлөгч, гишүүд нь маш өргөн цар хүрээ, олон давхарга, олон салбарыг хамарч байдаг тул нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар илүү оновчтой, бодитой үзэл ойлголттой байдаг. Ямар ч байсан ардчилал гэдэг гоёл чимэглэл биш, харин ч ард түмний шийдэх ёстой асуудлыг шийдвэрлэхийн төлөө байдаг юм.

Тоо баримтаас үзвэл Хятадын Төрийн зөвлөл өнгөрсөн оны "Хоёр чуулган"-ы үеэр 12 мянга гаруй санал санаачилга, төслийг хэрэгжүүлж шийдвэрлэсэн байна. Яам хороод төлөөлөгч гишүүдийн гаргасан 4700 шахам санал санаачилгын дагуу 2000 гаруй холбогдох бодлого, арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлснээр Хятадын эдийн засгийг өндөр чанартай хөгжүүлж, нийгэм, ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнчлэн "Хоёр чуулган"-аар ажиллуулдаг "Сайдын коридор", "Төлөөлөгчийн коридор", "Гишүүний коридор" нь үндэсний томоохон бодлогын талаарх асуултад хариулах, эргэлзээг арилгах, олон нийттэй харилцах, яриа хэлэлцээний сувгийг өргөжүүлсэн байна.

Бидний оршин амьдарч буй дэлхий ертөнц олон ургалч бөгөөд ардчиллын хөгжил нь барууны загвараар хязгаарлагдахгүй юм. Олон улс орон үндэснийхээ нөхцөл байдалд тохирсон ардчилсан улс төрийн замыг хайж байна. Хятадын "Хоёр чуулган"-аар дамжуулан дэлхий нийт Хятадын ардчиллыг нарийн ойлгож, Хятадын ардчилсан улс төрийн байгууллагын давуу талыг ажиглаж, Хятадын хөгжил дэвшлийн кодыг ойлгож болно.

Найруулагч:
Д.МӨЧИР
Эх сурвалж:
хоур
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn