Соёлын сайд Ч.Номин үндэсний статустай байгууллагыг самарч байна

0

2024 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшихээр горилж буй Соёлын сайд Ч.Номин үндэсний статустай байгууллагыг самарч дуусаж байгаа “шум” соёлын салбарынхан дунд хуурай өвсөнд ассан түймэр адил тархаж байна. 
Учир мэдэх зарим нэг нь сонгууль хаяанд ирчихсэн энэ үед хий дэмий өөр дээрээ гал дуудлаа даа хэмээх нь ч байна. “Хөрөнгөтний хүүхэд”-ийн хуульгүй шийдвэрүүд соёлын салбарынханд хүндхэн тусаж байгаа бололтой юм. 2020 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй олонх болсон МАН сүр дуулиантайхан Соёлын яамыг байгуулсан. Академич С.Чулуун соёлын салбарыг толгойлж байгаад бууснаас хойш Ч.Номин соёлын салбарын “хатан хаан”-аар тухалсан. Угтаа МАН-ын удирдлага соёлын салбарыг босгох итгэл хүлээлгэж түүнийг томилсон байх. Харамсалтай нь төрийн албыг хувийн компани лугаа адил үзэж, “хөрөнгөтний хүүхэд”-ийн зан авираа гаргасаар байгаа нь соёлын салбарынханд таалагдахгүй байна. 

Нэгэн жишээ: “Хөрөнгөтний хүүхэд”-ийн хуульгүй шийдвэр
Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Монголын Үндэсний музейн захирлын түр орлон гүйцэтгэгчээр тус байгууллагын МСМАЗТ-ийн дарга, доктор (Ph.D) Д.Мөнхтогоог томилсон. Монголын Үндэсний музейн хамт олон энэ шийдвэрийг баяртайгаар хүлээн авч 100 хувийн саналаар Д.Мөнхогоог Монголын Үндэсний музейн захирлаар жинхэлж өгөх хүсэлтээ Соёлын сайд Ч.Номинд хаяглан хүргүүлсэн байдаг. Харамсалтай нь эрхэм сайд маань түр орлонг түр орлонгоор сэлгэх тушаал гаргасан нь илтэд хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа ажээ.

Нэгэн жишээ: Үндэсний статустай өөр чиг үүрэгтэй, 2 байгууллагын захирлын албан тушаал дээр нэг хүн томилж хавсран гүйцэтгүүлэх гэж байгаа үйлдэл нь  байгууллага хоорондын албан харилцаа доголдох, хяналтын чиг үүрэг алдагдах, улмаар соёлын өвийн эсрэг хэрэг зөрчил гаргах нөхцөлийг үүсгэх магадлалтай болж байна. Чухам ямар эрх ашгийн үүднээс Ч.Номин сайд маань Монголын Үндэсний музейн түр орлонг сольж байна вэ? гэсэн асуулт өрийн эрхгүй урган гарч ирнэ. Эрхэм сайдын эл үйлдэл мэдэхгүйдээ гаргасан шийдвэр байв уу, мэдсээр байж гаргасан шийдвэр байв уу? хэмээн соёлын салбарынхан гайхаж сууна.

Монголчууд ярьдаг даа... “Мөнгөтэй хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү, маньд падгүй гэж”... Соёлын сайд Ч.Номингийн хувийн компанидаа гаргасан шийдвэрт нь хууль үйлчилдэггүй л юм байгаа биз. Төрийн албанд бол өөр байдаг юм л даа. Үг, үйлдэл, шийдвэр болгон хуулийн дагуу, хуульд нийцэж байх ёстой, Ч.Номин сайд аа. Төрийн сайд хүн хууль дээдлэх зарчимд тулгуурлан шийдвэрээ гаргадаг. Хувийн эрх ашгаас илүү, нийтийн эрх ашгийг дээдэлдэг байх ёстой. Зарчим, ёс суртахуун, шударга ёс, чадахуйн зарчмыг хамгийн их ярьдаг хүн бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Л.Оюун-Эрдэнийн танхимд түүний бодлогын эсрэг явдаг, үйлдэл үзүүлдэг сайд бас байдаг л юм байна... Ерөнхий сайдыгаа бодвол Соёлын сайд чинь “Хөрөнгөтний хүүхэд” л дээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn