"Их-20"-ийн эргэн тойронд...

275


Дэлхийн эдийн засгийг тэргүүлэгч хөгжингүй орнуудын "Их-20"-ийн бүлгийн энэ жилийн тэргүүлэгчээр Бразил улс ажиллаж байна. Бүлгийн 2024 оны хамгийн эхний уулзалтаар энэ сарын 21-22-ны өдрүүдэд гадаад хэргийн сайд нарын анхдугаар чуулга уулзалтыг Бразилын нийслэл Рио-де-Жанейро хотод зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтаар дэлхий дахинд үүссэн хямрал, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн, Улаан тэнгисийн хямрал, Украины түрэмгийлэл зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг зорьсон байна. Тус чуулга уулзалтад ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцоно гэдгээ албан ёсоор мэдээлсэн билээ.
Хоёр хоног үргэлжилсэн анхдугаар чуулга уулзалтын эхний өдрийн хаалттай хурлын үеэр Их Британийн Гадаад хэргийн сайд Девид Камерон, Украин дахь түрэмгийллийн асуудлаар ОХУ-ыг хурцаар шүүмжилсэн байна. Тэрбээр “Орос түрэмгийллийнхээ төлбөрийг төлөх ёстой” гэсэн юм. Мөн барууны бусад өндөр хөгжилтэй орнууд болох АНУ, Австрали, Канад, Герман, Итали, Франц, Норвеги зэрэг орны сайд нар Камеронтой ижил төстэй мэдээлэл хийсэн байна. Хаалттай хуралдааны дараа Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ “ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Камероны шүүмжлэлд ихэд тайвнаар хандаж хариулт өгсөн” гэв. Түүнчлэн "Их-20" бүлэг оросын цэргийн хүч Украины газар нутгаас бүрэн харах хүртэл Украинд дэмжлэг үзүүлэх болно хэмээн Эйде онцолжээ. Мөн гадаад хэргийн сайд нарын уулзалтаар голлон хэлэлцсэн асуудал бол Ойрхи Дорнодын мөргөлдөөн юм. Уулзалтад оролцсон сайд нар Ойрхо Дорнод гадны зохицуулалт хийгдэх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч хэрхэн яаж хийх тал дээр тодорхой шийдэлд хүрээгүй байна.
"Их 20"-ийн энэ оны даргалагч Бразил улсын Гадаад хэргийн сайд Мауро Виейра үг хэлсэн юм. Тэрбээр дэлхий дахинд үүссэн хямрал НҮБ болон бусад олон улсын байгууллагууд энэхүү олон мянган гэм зэмгүй энгийн иргэд ихээр хохирч буй хямралуудад хангалттай арга хэмжээ аваагүйг буруутгалаа. Гадаад хэргийн сайд Мауро Виейра “Их-20" бүлгийн энэ жилийн даргалж буй Бразил улсын зүгээс дэлхийн засаглалд гүн гүнзгий шинэчлэл хийхийг уриалж байна. Шинэчлэлийг бий болгох энэ жилийн тэргүүлэх сэдэв байх болно” хэмээн хэлсэн юм. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Риогийн уулзалтад оролцохоор явах замдаа Бразилийн ерөнхийлөгч Луиз Игнасио Лула да Силватай уулзах үеэрээ дэлхийн засаглалыг шинэчлэх Бразилийн санаачлагыг АНУ дэмжих болно хэмээн хэлсэн юм. Тэдний зүгээс энэхүү дэлхийн дахины өрнөж буй мөргөлдөөнүүдэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс эхлээд дэлхийн хэмжээний томоохон институтууд тодорхой арга хэмжээ авч чадахгүй йудаашралтай байгааг II дайны хоморголон устгалтай харьцуулан шүүмжилсэн байна. Түүнчлэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнд Бразил улс Израилын хэт түрэмгий хариу үйлдэл үзүүлж дипломат хямралыг өдөөсөн хэмээн буруушааж элчин сайдаа эргүүлэн татсан билээ. Бразил улс өнгөрсөн хугацаанд дэлхийн хэмжээнд жилд хоёр их наяд гаруй ам.долларыг цэргийн төсөвт зарцуулсан. Тэгвэл үүнээс хэд их хэмжээний хөрөнгийг хөгжлийн, тусламжийн хөтөлбөрүүдэд зарцуулах ёстой. 2024 онд засаглалын хямрал, дайн мөргөлдөөнүүд болон тэдгээрт хариуцлага тооцохгүй байх, тэгш бус байдал уур амьсгалын өөрчлөлттэй дайн зарлах ёстой" хэмээн хэллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 36 (7280)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn