Баяр наадмын өдрүүдээр орон нутгийн зам хаахгүй

933


"Орон нутгийн замыг долдугаар сарын 1-ээс 20-ны өдрүүдэд хаана. Баяр наадмын үеэр зам хааж, хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах гэж байна" гэх мэдээлэл цахим хуудсуудаар гарсаар байгаа билээ. Тэгвэл энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас албан ёсны мэдээлэл өгч, үгүйсгэлээ.  
Тодруулбал, тус яамнаас "Улсын онцгой комиссоос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно" хэмээн мэдээлэв.  Тиймээс наадмын өдрүүдээр зам хааж, хөдөлгөөн хязгаарлахгүй юм байна. 
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn