"Вагнер"-ийн экс ажилтнууд Африкийн таван оронд ажиллана

187
Африкт цэргийн үүрэг гүйцэтгэх ОХУ-ын "Африкийн корпус" нь Евгений Пригожиний "Вагнер" хувийн цэргийн компанийн вус тив дэх төлөөлөгчийн газрыг орлож чадна гэж Bloomberg-ийн нийтлэлд дурджээ.
Вагнерийн экс ажилтнууд  2024 оны дунд үе гэхэд Африкт шинэ корпус байгуулахаар төлөвлөж байгаа гэж тэмдэглэжээ. Тус агентлагийн мэдээлснээр, тус корпус нь "Вагнер"-ийн  хуучин гишүүд болон шинээр ирсэн хүмүүсээс бүрдэх бөгөөд нийтдээ 20 мянган цэрэгтэй  байх болно. Бие бүрэлдэхүүнийг эмхлэн байгуулж дууссаны дараа корпусыг Ливи, Мали, Нигер, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Буркина Фасо зэрэг Африкийн таван оронд байрлуулах юм.

Түүнчлэн Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Патрик Била Коягбеле манай улсад бааз байгуулахаар төлөвлөж байгаа.  Ингэх шалтгаан нь гэвэл  энд Оросууд маш олон байгаа учир тэдгээрийг  баазаар хангах шаардлагатай байна” гэж мэдэгджээ. 
Хувийн цэргийн “Вагнер” компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожины сууж явсан хувийн онгоц   өнгөрсөн оны 8-р сарын 23-нд Тверь мужид осолдсон юм. 
Эх сурвалж: Вечерняя Москва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn