Сонгуульд нөлөөлдөг гэдгээ хүлээн зөвшөөрөв

282
АНУ-ын эрх баригчид ОХУ-ыг 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон гэж удаа дараа буруутгаж байсан. 2019 оны хавар АНУ-ын Тусгай зөвлөх Роберт Мюллерийн ахалсан багын мөрдөн байцаалтын ажиллагаа ОХУ-ыг сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж мэдэгдсэн. Тусгай прокурорын баг Оросынсонгуульд хөндлөнгөөс оролцох оролдлогыг илрүүлсэн боловч төрийн тэргүүн болсон Дональд Трампын сонгуулийн штаб Оросын эрх баригчидтай хамтарсныг нотолж чадаагүй юм. Тэгвэл 2020 оны сонгуулийн дараа Америкийн тал ОХУ-ыг Трампын талд орж америкчуудын санал хураалтын үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэж дахин буруутгаж байсан билээ. Москва өнөөг хүртэл АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх мэдээллийг үгүйсгэж, ор үндэсгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойр дотны бизнесмэн, "Путины тогооч" гэгддэг, хувийн цэргийн компани “Вагнер”-ыг үүсгэн байгуулагч Евгений Пригожин АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. "Бид хөндлөнгөөс оролцож байсан, бид хөндлөнгөөс оролцож байна, бид хөндлөнгөөс оролцох болно. Нарийн нарийвчлалтай, мэс заслын аргаар бид тэдний хос бөөр, элгийг нь нэг мөсөн авна" гэж өөрийн хэвлэлийн алба болох "Конкорд" хуупсанд бичсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn