ДОРНОГОВЬ: Малын тоо 21.1 мянган толгойгоор буурав

136

Дорноговь аймаг 2023 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2.2 сая толгой мал тоолуулжээ.Үүнээс 54.5 мянган тэмээ, 171.7 мянган адуу, 108.1 мянган үхэр, 997.7 мянган хонь, 962.8 мянган ямаа тоолуулсан байна.
Аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээс үзэхэднийт малын тоо өмнөх оноос 21.1 хувь буюу 614.9 мянган толгойгоор буурчээ. Учир нь энэ жил Дорноговь аймгийн нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрсэн учир малчид малаа зах зээлд олноор нийлүүлж эхэлсэн төдийгүй олон тооны мал цас зудын хүндрэл даахгүй хорогдсон аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn