ДОРНОГОВЬ: Шуурганд алга болсон 118 иргэнээс 114 хүнийг эсэн мэнд олжээ

355

Өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн нийт нутгийг хамарсан хүчтэй цасан шуурганаар 118 иргэн алга болж үүнээс 114 иргэнийг алба хаагчид эсэн мэнд олжээ. Үлдсэн дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байна. Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх, алга болсон хүнийг эрэн хайх ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Онцгой комисс, сумдын Онцгой комисс болон бусад чиг үүргийн байгууллагын давхардсан тоогоор 50 нэгжтээврийн хэрэгсэлтэй240 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд аймгийн нийт нутагт 0-9 см хэмжээтэй цасан бүрхүүл тогтжээ.
Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч ,үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүссэн тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ оны арваннэгдүгээр сарын 22-ны 18:00 цагаас 23-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn