Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цасан шуурга шуурна

215
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховд, Увсын ихэнх нутаг, Завханы баруун, Говь-Алтай, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр 0.0-5.0 мм, үүнээс хамгийн их нь Ховдын Дарвид 5.0 мм, Эрдэнэбүрэнд 4.2 мм, Мянгад, Говь-Алтайн Хөхморьт, Баян-Уулд 4.0 мм, бусад нутгаар 0.0-3.6 мм цас, нойтон цас орсон байна.

Өнөөдөр буюу 14-ний 11:00 цагийн байдлаар Увс, Ховд, Завхан, Хөвсгөл аймгийн нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цас орж байгаа бол салхины хурд 4-9 м/с орчим байна. 
Өнөө шөнө Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ, Дундговь аймгийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Говь-Сүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Салхи 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn