ДОРНОГОВЬ: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль боллоо

367


Дорноговь аймгийнДаланжаргалан сумандэнэ оны есдүгээр сарын 21-нээс 22-ндгамшгаас хамгаалах иж бүрэн сургууль боллоо. Монгол улсын Шадар сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд“Яаралтай цуглар” дохиогоор сумын иргэд нүүн шилжих “Цугларах талбай” дээр цугларч, мал амьтны гоц халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зам тээврийн ослын улмаас үүссэн гал түймрийг унтраах, аврах ажиллагааг дуурайлган үзүүлэх дадлага сургуулиар үргэлжилсэн байна.
Нүүн шилжих үйл ажиллагаанд нийт 149 өрхийн 445 иргэн, ажилтан, алба хаагч, 55 техник хэрэгсэл оролцож гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлсэн аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn