ДОРНОГОВЬ: 347 ажлын байрны мэдээлэл EJOB цахим системд бүртгэлтэй байна

382
Дорноговь аймгийн 63 ажил олгогчийн 347 ажлын байрны мэдээлэл хөдөлмөр эрхлэлтийн цахим систем EJOB платформд бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл Дорноговь аймагт ажил хайж байгаа иргэн дээрх интернэт платформд зочилж өөрийн хүссэн ажлын байраа хайж мэдээлэл олж авах боломжтой юм. Энэ жилээс хэрэгжүүлж байгаа хөдөлмөрийн нэгдсэн цахим EJOB платформд Дорноговь аймгийн хувьд 209 төрлийн 603 ажлын байрны ажлын захиалга ирж 394 иргэн ажилд зуучлуулжээ.

Монгол орон даяар хөдөлмөрийн цахим системтэй болсноор ажлын зарын мэдээлэл хийгээд ажилд зуучлах, зуучлуулах үйл явц төрийн оролцоогүйгээр явагдах бүрэн боломжтой болж байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn