Дорноговь аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид сургалтад хамрагдаж байна

237
Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны нийт 120 алба хаагчНҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн“Үр дүнд суурилсан удирдлага” сургалтад хамрагдаж байна.
Сургалтад оролцогчид үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн чиглэлээрх онол, арга зүй, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хандлага, үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн арга зүйг хэрэгжүүлсэн олон улсын туршлагаас суралцах, үндэсний болон салбарын бодлого, орон нутгийн хөгжлийн чиглэл, төлөвлөлт, төсөвлөлтийн уялдааг сайжруулах чиглэлээр онол, практикийн мэдлэгийг нэмэгдүүлэх, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн аргачлалын талаар мэдлэг эзэмшиж буй.
“Үр дүнд суурилсан удирдлага” сэдэвт сургалтыг аймгийн ИТХ хамтран зохион байгуулж буй бөгөөд сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
Ташрамд дурдахад, Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл гурав дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, харьяа яам, орон нутагт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна хэмээн албаныхан мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn