Сонин хачин: Өөрөөсөө үр тээсэн анхны МАТАР Коста Рикад бүртгэгджээ

267

Коста Рика дахь амьтны хүрээлэнгээс өөрөөсөө үр тээсэн матрын анхны тохиолдол илэрсэн байна. Тус амьтан гений хувьд өөртэйгөө 99.9% ижил ураг төрүүлсэн байна. Түүнийг 2 настай байхад  нь амьтны хүрээлэнд авч ирж, тэр цагаас хойш зөвхөн тусгаарлагдаж амьдарсаар иржээ.
“Virgin Birth” буюу онгон төрөлт гэх энэ үзэгдэл нь шувууд, загас болон бусад хэвлээр явагчдын төрөл зүйлд тохиолдож байв. Эрдэмтэд энэ шинж чанар нь өмнөх төрлөөс удамшсан байж магадгүй гэж үзэж байгаа бөгөөд үлэг гүрвэлүүд өөрөө өөрийгөө үржүүлэх чадвартай байсан байж магадгүй гэж таамагладаг байна.
Тус цэцэрлэгт хүрээлэнгийн шинжлэх ухааны багийнхан “Virgin Birth”-ийн талаар 11 жил судалгаа хийж байгаа доктор Уоррен Буттай холбогдсон бөгөөд тэрбээр энэ үзэгдэлд огтхон ч гайхаагүй байна. Мөн Уоррен Бут “өөрөөсөө үр тээх тохиолдлыг халим, шувуу, могой, гүрвэл зэргээс харж байсан. Энэ нь түгээмэл тохиолддог үзэгдэл” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn