ХААН Банкны харилцагчид МИАТ – Blue Sky лоунжаар хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

481

ХААН Банк аялалд тань тух нэмэхээр Платинум кредит карт болон Priority, Signature, Glamour карт эзэмшигч  харилцагчиддаа зориулан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шинээр нээгдсэн МИАТ-Blue Sky лоунжаар онцгой хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүллээ.
Тухайлбал, ХААН Банкны Платинум кредит карттай харилцагчид тус лоунжаар сард нэг удаа ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчлүүлэх бол Priority, Signature, Glamour карттай харилцагчдын хувьд тогтмол 60 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 40 мянган төгрөг төлж үйлчлүүлэх боломжтой юм.
ХААН Банкны эдгээр нэр дурдсан карттай харилцагчид лоунжаар үйлчлүүлэхдээ ХААН Банкны ПОС төхөөрөмжид картаа уншуулж тус хөнгөлөлтийг эдлэх бөгөөд хэрэв хэн нэгэнтэй хамт яваа бол зочинд мөн л тодорхой хувийн хөнгөлөлттэй буюу 80 мянган төгрөг төлж үйлчлүүлэх юм.
Жич: Бусад төрлийн карттай харилцагчид МИАТ-Blue Sky лоунжийн үйлчилгээний үндсэн үнэ болох 28 ам.долларын төлбөр төлнө.
Ташрамд дурдахад, ХААН Банкны Платинум кредит карт болон Priority, Signature, Glamour карт эзэмшигчид “Чингис хаан” нисэх буудлын “Blue Sky Mongolia” бүртгэлийн тусгай шугамаар мөн үйлчлүүлэх боломжтой.
Эрхэм харилцагч та бүхэн картаараа хөнгөлөлттэй үйлчлүүлж, тав тухтай аялахыг хүсье. Та аян замдаа сайн яваарай.
ХААН Банк- Хамтын өсөлт төгөлдөр
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn