ДОРНОГОВЬ: Хотын өнгө үзэмжийг сайжруулж, ногоон байгууламж нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

480



Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас ОНХС-ийн санхүүжилтээр 2023 онд 960 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, гэр хороололд гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, “Тэрбум мод”-ны үндэсний хөдөлгөөний ажлын хүрээнд модны суулгац худалдан авах, гудамж, талбайд ангилан ялгах хогийн сав хийж байрлуулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн мобайл технологи нэвтрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шаардлагатай байршилд камер суурилуулах, "Манай орц" зэрэг ажлыг гүйцэтгэх аж.
Энэ жил говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 2020 жилийн ой тохиож  байгаа бөгөөд  ойн хүрээнд Сайншанд хотын өнгө үзэмжийг сайжруулж ногоон байгууламж нэмэгдүүлэх, гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах зэрэг томоохон ажлыг иргэдийн оролцоотой  өрнүүлнэ хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn