УИХ-ын чуулганаар гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

513

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /03.30/ эхэллээ.  Өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ.  Өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо, намын бүлэг байнгын хороод хуралдаж, дээрх гурван гишүүнийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн.  Тэгвэл өнөөдөр чуулганаар эцсийн шийдвэрийг гаргах юм. 
Прокурорын байгууллагын үндэслэлд, Т.Аюурсайхан гишүүний хувьд үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэсэн үндэслэлээр шалгах шаардлага үүсжээ. Тус хэрэгт холбогдуулан 11 хүнтэй уулзахыг хязгаарлаж, нэг хүнийг яллагдагчаар татжээ. Нийт 119 хүнийг гэрчээр дуудсан байна. 
Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг дөрвөн зүйлээр яллагдагчаар татжээ. Уг хэрэгт холбогдуулан 66 хүнийг гэрчээр дуудаж, 11 хүнийг яллагдагчаар татсан байна. Компанийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзэж байгаа юм байна. 
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэн яллагдагчаар татжээ. Нийт 16 эд хөрөнгийг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудан асуужээ.
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn