Хятадын иргэний агаарын тээвэр өвөл, хаврын улирлын нислэгийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

485

Хятадын иргэний агаарын тээвэр өвөл, хаврын улирлын нислэгийн төлөвлөгөөг 10-р сарын 30-наас хэрэгжүүлнэ.
Хятадын иргэний агаарын тээвэр 2022/2023 оны өвөл, хаврын улирлын нислэгийн төлөвлөгөөг 2022 оны 10-р сарын 30-наас 2023 оны 03-р сарын 25-ны өдөр хүртэл хэрэгжүүлнэ гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээлээ. Дотоодын болон гадаадын нийт 127 агаарын тээврийн компани шинэ улиралд долоо хоногт 104573 зорчигч, ачаа тээврийн нислэгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Орон нутгийн (Хонконг, Макао, Тайванийг оролцуулалгүйгээр) агаарын тээврийн хувьд дотоодын 54 агаарын тээврийн компани 7 хоногт 95173 зорчигч, ачаа тээврийн нислэг хийхээр төлөвлөсөн нь 2021/2022 оны өвөл-хаврын улиралтай харьцуулахад 2.31 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний дотор зорчигч тээврийн нислэг долоо хоногт 92970 нислэг хийхээр төлөвлөснөөс жилд 2.41 хувиар өссөн байна. Орон нутгийн 445 шинэ  агаар аялал нээгдсэн бөгөөд долоо хоногт 6065 нислэг хийхээр төлөвлөж, гол төлөв Бугат, Жиеян, Аксү зэрэг нисэх буудлуудлын агаар аялал болно.
Олон улсын нислэгийн тухайд дотоодын болон гадаадын агаарын тээврийн компаниуд 7 хоногт 840 зорчигч нислэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа нь 2021/2022 оны өвөл, хаврын улиралтай харьцуулахад 105.9 хувиар өссөн үзүүлэлт юм. 7 хоног бүр 6148 ачаатай нислэг зохион байгуулахаар төлөвлөж, адил хугацааныхаасаа 6.7 хувиар нэмэгдэнэ.
Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газрын Тээврийн газрын орлогч дарга Сю Чин хэлэхдээ "Нислэг гүйцэтгэх явцад Иргэний нисэхийн ерөнхий газар "гаднах хамгаалалтаа чангаруулж, дотоодын урьдчилан сэргийлэх" ерөнхий стратеги болон "динамик цэвэрлэгээ"-ний ерөнхий бодлогыг баримтлах болно. Агаарын тээврийн компаниуд иргэний нисэхийн аюулгүй байдал, нислэгийн хэвийн менежментийн дүрэм журмыг чанд мөрдөж, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих янз бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, зах зээлийн эрэлт хэрэгцээ зэрэг бодит нөхцөлийн дагуу нислэгийг үндэслэлтэй зохион байгуулах шаардлагатай" гэжээ.
Найруулагч:
Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
Синьхуанет
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn