Ираны сүмд болсон халдлагын хариуцлагыг “Лалын улс” хүлээжээ

390


Ираны баруун өмнөд нутгийн Шираз хотын нэгэн сүмд болсон террорист халдлагын улмаас 15 хүн амиа алдсаны дунд хүүхдүүд, эмэгтэйчүүд байсан талаар тус улсын эрх баригчид лхагва гарагт мэдээлжээ. Уг халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээсэн бол Техран халдлагатай холбогдуулан хоёр эрэгтэйг баривчилж, нэг хүнийг эрэн сурвалжилж байгаагаа мэдээлсэн байна.

Ираны хамгийн ариун газруудын нэгд тооцогддог “Шах Черах” сүмд халдсан өдөр Ираны аюулаас хамгаалах хүчнийхэн Махса Аминиг оршуулсан газарт цугларсан жагсагчид руу гал нээжээ.
 
“Лалын улс” бүлэглэл “Amaq” мэдээллийн агентлагаараа дамжуулан зэвсэглэсэн босогч сүмд гал нээж, 20 хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна.
Харин Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси хийсэн мэдэгдэлдээ, уг гэмт хэргийн хариуг заавал өгөх болно хэмээгээд, аюулгүй байдал, хууль сахиулах хүчнийхэн халдлагыг зохион байгуулж, үйлдсэн хүмүүст сургамж өгнө гэдгийг онцолжээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn