БНЭУ тагнуулын үйл ажиллагаа идэвхтэй явуулж иржээ
БНЭУ-ын Гадаад тагнуулын газар буюу “Судалгаа дүн шинжилгээний жигүүр”-ийн албан хаагчид Пакистан Улсад сүүлийн жилүүдэд тагнуулын үйл ажиллагааг идэвхтэй явуулж иржээ.
Тэдний гол зорилго нь тухайн улсын олны танил, нөлөө бүхий иргэдийг санхүүжүүлж, үүрэг даалгавраар хангах, цаашлаад тэднээр жагсаал, цуглаан зохион байгуулахад чиглэж байсан аж. Тухайлбал, 2016 онд Пакистаны Засгийн газраас Энэтхэгийн ЭСЯ-ны нэр бүхий найман дипломат ажилтныг тагнуулын хэргээр буруутгасан байдаг.
Пакистаны тал энэ үеэр Энэтхэгийн найман дипломат ажилтныг тагнуулын үйл ажиллагаа болон терроризмийн хэрэгт буруутган, олон нийтэд нэрсийг нь ил зарлаж байсан юм. Үүний хариуд Энэтхэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж, Пакистаны Засгийн газар дипломатуудын аюулгүй байдлыг алдагдуулсан хэмээн буруутгасан бөгөөд Пакистан ч Шинэ Дели дэх Элчин сайдын яамныхаа зургаан дипломатчийг эргүүлэн татаж байв.
Эх сурвалж: NDTV.COM