"Улаанбадрахын усны сөрөг нөлөөгөөр ураг эндэх, ургийн гажигтай хүүхэд төрөх болсон"

792

Дорноговь аймгийн нутагт уран олборлож эхэлснээс болж ургийн гажигтай хүүхдүүд төрж буй талаар яг гурван жилийн өмнө иргэний нийгмийн байгууллагууд хамтран мэдээлэл хийж байв. Тэдний хэлснээр 2012 оноос эхэлж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд гажигтай төл гарч эхэлсэн бол яваандаа энэ нь малчин эмэгтэйчүүдэд нөлөөлж ургийн эндэгдэл, ургийн гажигтай төрөлт бий болжээ. Тухайлбал, нэг голын дөрвөн эмэгтэйн жишээг дурдаж болно. Мөн малчин Г.Ариунболдын охины хоёр ихэр ураг хэвлийдээ амьгүй болж байсан. Харин дараа нь ургийн гажигтай хүүхэд төрсөн бөгөөд бяцхан үр нь өнөөдөр хоёр дахь хагалгаандаа орохоор эцэг эхтэйгээ Улаанбаатарт ирээд байгаа юм. Энэ бол “Бадрах-Энержи” компанийн хэрэгжүүлж буй төсөл, ураны нөлөөлөл байх өндөр магадлалтай гэж нутгийн иргэд үздэг юм билээ. Хэрэв үүнд уран буруугүй бол түүнийг нотлох шаардлагатай. Улаанбадрах сумын малчид, иргэд нутаг оронд нь хэрэгжиж буй ураны төсөл хүн, малын ургийн гажигтай холбоогүй юм бол түүнийг нотлох нотолгоог л шаардаж байна.

2020 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн тушаалаар байгуулагдан ажилласан ажлын хэсгийн дүгнэлтээр тухайн бүс нутгийн худгийн 90 хувьд нь хүнцлийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байжээ. /Хүнцлийн тухай ЭНД дарж үзнэ үү/ Гэхдээ энэ бол урантай холбоогүй гэж тайлбар хийсэн байдаг. Тэгвэл тэдгээр бохирдуулагч элементүүд хаанаас эх үүсвэртэй юм бэ гэдгийг баталгаажуулсан баримттай тайлбар алга. Тиймээс энэ асуудлыг эцэслэж төрөөс дорвитой арга хэмжээ авахгүй бол малчид тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Цуврал №6

Үргэлжлэл бий... 

Эх сурвалж: bolod.mn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn