“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” үйл ажиллагааны нээлт боллоо

398
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” үйл ажиллагааг зургаадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Дээрх үйл ажиллагааны нээлт зургаадугаар сарын 20-нд Сайншанд хотод болж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд байгууллага, хүн бүрийн оролцоо, дуу хоолой чухал шаардлагатай байгааг албаныхан илэрхийлсэн юм.
Албаныхан замын хөдөлгөөнд аюулгүй байдлаа ханган оролцож "СОЁЛТОЙ ЖОЛООЧ, СОЁЛТОЙ ЗОРЧИГЧ" байхыг нийт иргэддээ уриалсан байна. Дорноговь аймагт энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн осол 28 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин нэмэгдэж,ослын улмаас нас барсан хүн найм бүртгэгджээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn