Гашуунсухайт боомтоор өдөрт 400-500 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна

44


Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол гарц болох Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар 400-500, Шивээхүрэн боомтоор 350-450 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна.
Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Ганц мод боомтын чиглэлд 232 аж ахуй нэгж байгууллагын 14150 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэн-Сэхэ боомтын чиглэлд 53 аж ахуй нэгж байгууллагын 2703 тээврийн хэрэгслээр улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг тээвэрлэгч компаниудаар дамжуулан Авто тээврийн үндэсний төвөөс зохицуулан зохион байгуулж байна.
Дээрх чиглэлүүдэд мэргэжлийн ажилчин, боловсон хүчин дутмаг, жолооч нарын нийгмийн асуудал орхигдох, тээвэрлэгч байгууллагуудад жолооч нарын амрах байр болон засвар үйлчилгээний байр дутагдалтай байдаг. Тиймээс хөдөлмөр амралтын дэглэм алдагдах, тээврийн хэрэгслийн стандарт шаардлага, бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс үүдсэн осол гарах эрсдэл бий.
Иймд тус үйлдвэрийн газраас Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм”-ийг мөрдөж хэрэгжүүлэх хэд хэдэн шат дараатай ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Эх сурвалж: Зам тээвэр, хөгжлийн яам
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn