LIFE @ХААН БАНК: ХАМТДАА ХУРДТАЙ ХӨГЖЬЕ!

347

ХААН Банк бол асар их эрч хүчтэй газар. Энд цаг мөч тутам шинэ санаа төрж, шинэ үүд нээгдэж, шинэ хэлцэл хийгдэж байдаг. Төрөл бүрийн хүмүүс, содон өнцгүүд, эерэг сорилтууд, таатай боломжууд бий. Энэ бүхэн нийлээд ажилтан нэг бүрийн сайхан ирээдүйгээ бүтээх, тогтвортойгоор өсөн хөгжих хөшүүрэг болдог.
ХААН Банкаар овоглодог өнөр бүлийн нэг том зорилго нь ажилтнуудаа тасралтгүй сургаж хөгжүүлэх байдаг. Шинжлэх ухааны үндэстэй, олон талыг хамарсан, баялаг сонирхолтой сургалтуудыг санал болгодгийн учир энэ. Ингэхдээ тухайн хүний хүсэл хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөр, карьер төлөвлөлтийг боловсруулдаг бөгөөд коачинг хөтөлбөрийн хүрээнд туршлагатай ажилтнууд сургагч багшаар ажиллан, бусдадаа чиглүүлэгч болдог давуу талтай.
Сүүлийн жилүүдэд бид цахим эриний хурдтай нийцүүлэн хүний нөөцийн бодлого, байгууллагын соёлын хувьд уламжлалт сургалтаас дэвшилтэт суралцахуйд чиглэсэн шилжилтийг нэвтрүүлээд буй. Энэ хүрээнд ажилтан бүр хүссэн сэдвээ сонгон суралцах боломжтой дотоодын цахим сургалтын KB Academy-ыг үүсгэн байгуулж, өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлсэн. Мөн дэлхийн хэмжээний экспертүүдийн сургалт, мэргэжлийн болон хувь хүний хөгжил хосолсон нийтдээ 16 мянга гаруй онлайн хичээл санал болгодог LinkedIn Learning-тэй нягт харилцаа тогтоон ажилтнуудаа тогтмол хамруулж байна.

Үүний үр дүнд Монгол орны өнцөг булан бүрд буй ажилтнууд мэргэжил, чиглэл, байршил харгалзахгүйгээр суралцан хөгжих тэгш боломж бүрдсэн юм. “LinkedinLearning”-ын ХААН Банктай хамтарсан цахим сургалтад ажилтнууд тун идэвхтэй хамрагдаж, бүтээмжтэй үр дүнд хүрсэн талаар тэд онцлон тэмдэглэж, албан ёсны сайтдаа уг түүхийг хуваалцсан нь бий.
2021 оны байдлаар ХААН Банкны ажилтнууд тус сургалтын 110 мянган видео хичээлийг 6000 гаруй цаг зарцуулан үзэж, идэвхтэй хамрагдаж буй үнэмлэхүй өндөр үзүүлэлт гарсан бөгөөд тус байгууллагаас “Digital Learning Transformation Award 2021” шагналыг бидэнд олгосон билээ. Энэ нь ажилтнуудынхаа сурч хөгжих боломжийг бүрэн хангаад зогсохгүй дэлхийн түвшний шилдэг хичээлүүдэд хамруулан цахимаар тасралтгүй сурч хөгжих хэв маягыг амжилттай төлөвшүүлж буйг батлан харуулж буй.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Life @ХААН Банк

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn