Ч.Энхтайван: Улстөржсөн, зохион байгуулалттай гүтгэлэгтээ миний нэрийг ашиглаж байна, шүүхэд хандана

Дорноговь аймгийн Мандах суманд уул уурхайн лиценз бүхий "Түмэн айл инвест" компани болон нутгийн иргэдийн хооронд зөрчил үүсээд хэд хонож байна. Уг асуудалд нэр бүхий улстөрчид, зарим компанийн удирдлагууд хамааралтай гэх мэдээллийг зарим сайт, сэтгүүлч цахим сүлжээгээр тарааж буй аж. Үүнд нэр дурдагдаж буй хүмүүсийн нэг нь "Цагаан шонхор холдинг" ХХК-ийн захирал Ч.Энхтайван юм. Түүнээс энэ талаар тодруулахад "...Би Дорноговь аймагт болж байгаа явдлыг огт мэдэхгүй.
"Түмэн айл инвест" гэдэг компанитай ямар ч хамааралгүй. Энэ бол улстөржсөн, зохион байгуулалттай гүтгэлэг гэдэг нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд хувийн ашиг сонирхлын үүднээс нэр бүхий улстөрчид рүү дайрч байх шиг байгаа юм. Түүндээ миний нэрийг ашиглаж байна. Тиймээс шүүхэд хандаж байгаа" гэсэн юм.