Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гаргахаар болжээ

660

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгай үүргийн онгоцоор ирсэн болон орон нутагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг ямар байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд вирус илрээгүй. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног тусгаарлаж хянагдана.
Анхны батлагдсан тохиолдлын 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
3 дугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй" гэв.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn