Украйн руу НАТО-гийн баазуудаас, цөмийн зэвсэг, тэднийг тээвэрлэх машинууд ирэх төлөвлөгөөтэй байсныг Оросын БХЯ мэдэгдэв

701
04
Оросын Батлан хамгаалах яам лхагва гариг Украинд явуулсан тусгай ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков сэтгүүлчдэд Оросын арми Украинд цөмийн зэвсэг бий болох бодит аюулыг устгаж байгаа талаар мэдээлсэн байна. Тэрбээр, Украйны нутаг дэвсгэр дээр ойрын үед НАТО-гийн баазуудаас, цөмийн зэвсэг, тэдгээрийг тээвэрлэх машинууд ирэх төлөвлөгөөтэй байсан тул Оросын арми өөрийн улсад учирч буй энэхүү бодит аюулыг арилгаж, улс орноо хамгаалж байна хэмээн мэдэгджээ. Мөн Игорь Конашенков Оросын арми даалгавраа нэр төртэй биелүүлж, Оросын цэргийн алба хаагчид Украины ард түмний хүсэл зоригоос үл хамааран НАТО-гийн баазуудаас ирэх цөмийн зэвсэг, тэдгээрийг хүргэх хэрэгсэлээс улс орноо хамгаалж, Украины нутаг дэвсгэрээс гарч ирсэн Орост заналхийлж буй бодит аюулыг устгаж байгаа гэдгийг онцолжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn