Мэндчилгээ

402
Мэндчилгээ
"Монголын Залуучуудын Холбоо" 1991 оныг хүртэл ‘Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл’ нэртэйгээр 70 жилийнхээ түүхийг бичиж, социалист нийгмийн сор нь болон гялалзаж явсан юм. Харин 1990 гарч Монгол оронд ардчилал шинэчлэлийн салхи сэвэлзэхтэй зэрэгцэн 1991 оноос хуучин нэрээ халж ”Монголын Залуучуудын Холбоо” болон төвхнөсөн билээ. Тэрхүү цаг мөчөөс хойш эдүгээ 31 дэх жилийнхээ нүүрийг үзэж, шинэ нийгмийн шинэлэг залуусын түүчээ болон урагшилсаар байна. Ингээд ”Монголын Залуучуудын Холбоо” орчин цагийн шинэ бодлого төлөвлөлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 31 жилийн ойн баярын мэндийг ”Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл”-ийн үе үеийн ахмад буурлууд, хувьсгалт залуучуудын эвлэлээс ”Монголын залуучуудын холбоо”-нд шилжин ажилласан залуучуудын байгууллагын үе, үеийн зүтгэлтнүүд, бидэнтэй нэгэн цагт хамтран зүтгэж байгаа журмын нөхдөдөө өргөн дэвшүүлье. Та бүгдийн ажил үйлс арвижин дэлгэрэх болтугай.
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОТГОНЫ ГЭРЭЛТ-ОД
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn