Дорноговьд газар хөдөлжээ
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Сүүж” гэдэг газар энэ сарын 12-ны өдрийн 22:30 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 22:37 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогчоос тодруулахад “Сүүж” гэдэг газарт айл байхгүй, хохирол учраагүй, мөн сумын төвийн иргэдээс асуумж авахад чичирхийлэлт мэдрэгдээгүй гэж мэдээлсэн байна.