Хүнсний ногооны хэрэгцээний арваад хувийг хангаж байна
Дорноговь аймгийн газар тариалангийн салбарт 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 170-аад айл өрх тариалан эрхэлж байна.
Тариаланчид хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 8-10 хувийг хангаж байгаа бол үлдсэн 90 орчим хувийг өөр аймгийн болон импортын хүнсний ногоо эзэлж байна. Ургац хураалтын ажил 75 орчим хувьтай байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.