Орос, Филиппиний сэтгүүлчид Нобелийн Энхтайвны шагнал хүртлээ

570

Мария Ресса, Дмитрий Муратов нарт "Филиппин, Орост үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө зоригтой тэмцсэнийх нь төлөө энэхүү шагналыг олголоо" гэж Норвегийн Нобелийн хорооны тэргүүн Берит Рейсс-Андерсен хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
"Тэд ардчилал, хэвлэлийн эрх чөлөө улам бүр хумигдаж энэ цаг үед үзэл санааны төлөө тэмцэж буй бүх сэтгүүлчдийн төлөөлөл юм. Чөлөөт, хараат бус, баримтад суурилсан сэтгүүл зүй нь эрх мэдлээ урвуулан ашиглах, худал мэдээлэл, дайны суртал ухуулгаас хамгаалах үүрэгтэй" гэж Нобелийн хорооны мэдэгдэлд дурджээ.
Нийт 329 нэр дэвшигчээс сонгогдсон шагналтнууд 10 сая швед крон (1,1 сая доллар) -ыг хувааж хүртэнэ. 
Мэдээллийн Рапплер сайтыг үүсгэн байгуулагч хатагтай Ресса эрх мэдлээ урвуулан ашиглаж, иргэдийг хүчирхийлэн захирах авторитар дэглэм тогтоож буй Филиппиний эрх баригчдыг шүүмжилсэн нийтлэл, сурвалжилгаараа олны талархлыг хүлээжээ.
Харин "Новая газета" сонины үүсгэн байгуулагч, ерөнхий редактор Дмитрий Муратов олон жилийн турш ОХУ-д үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж байгаа хүнд нөхцөлд ажиллаж ирсэнийг шагналын хороо тодотголоо.
Ноён Муратов шагнал хүртсэн талаар сэтгэгдлээ илэрхийлээгүй ч Кремлийн зүгээс түүнд баяр хүргэлээ.
Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч  Дмитрий Песков "Тэр өөрийн үзэл санааны төлөө тууштай зүтгэдэг, авьяаслаг, зоригтой" гэж хэлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn