Замын-Үүд: Хилээр орж ирсэн гарал үүсэл нь тодорхойгүй 1.6 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

435


Замын-Үүд боомтоор Монгол Улс руу нэвтрүүлэхийг завдсан гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгоны зөрчилтэй 1.6 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ.Энэ талаар Логистик хяналтын терминалын хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Уранбаяр мэдээлэхдээ, “Өнөөдрийн байдлаар нэг аж ахуйн нэгж импортоор оруулсан төрөл бүрийн ачаа тээвэрт мэргэжлийн хяналт шалгалт хийсэн. Ингэхэл гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгоны зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн, бичиг баримтын зөрчилтэй 62000 ширхэг нэг удаагийн амны хаалт, бичиг баримтгүй 40 хайрцаг гоо сайханы бүтээгдэхүүн байна.

Өнгөрсөн хугацаанд 338.8 тонн ургамлын гаралтай түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг экспортлогч улсад буцааж, 39 145 ширхэг хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, гоёл чимэглэлийн цэцэг, гоо сайхны бүтээгдэхүүнийг хурааж, 1.6 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалаа” гэлээ.Харин Замын-Үүд дэх Төмөр замын логистик хяналтын цэгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын ахлах байцаагч С.Солонго, “Улсын хилээр өдөрт дунджаар 160 тээврийн хэрэгсэл нэвтэрч ирж байна. Замын–Үүд боомт дээр таван терминал бараа, бүтээгдэхүүнийг ангилан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна.
Нэг сард 4200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч, гадаргуугийн болон жолоочийн бүхээгт халдваргүйжилт хийж байж байгаа. Хилийн мэргэжлийн хяналтын албанаас өдөрт дунджаар 150 иргэн, аж ахуйн нэгжийн импортлосон 5000 гаруй тонн, 24000 ширхэг бараа бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийдэг” гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn