Орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг хаягжуулжээ

688

Алтанширээ сумын ЗДТГ-аас сумын соёлын төвтэй хамтран байгалийн үзэсгэлэнт газар болох Сэнжит хадны ойролцоох газруудад хаяг, маршрут хийх ажлыг хийж гүйцэтгэжээ.
Мөн тусгай хамгаалалтай газруудын орчимд цэвэрлэгээ хийж хуучин самбар, тэмдэг тэмдэглэгээг сэргээн засварлаж эзэнжүүлэн холбогдох хүмүүстэй гэрээ байгуулсан байна.
Соёлын биет бус өвийг хамгаалах аймгийн дэд хөтөлбөр, Сумын Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дээрх ажлыг гүйцэтгэсэн гэж албаныхан мэдээлэв.
Ташрамд дурдахад, Дорноговь аймагт буй тусгай хамгаалалттай газрын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олон нийтэд сурталчилан таниулах, аялал зуучлалыг дэмжин хөгжүүлэх зорилгоор албаныхан орон нутгийн тусгай хамгаалалттай нийт 20 газрыг хаягжуулжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn