Ц.Нямдорж: Л.Оюун-Эрдэнэ өмнөх дарга нараас илүү зоримог байж магадгүй Улс төр 2021/06/25 10:54 0 Хуваалцах МАН-ын Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд болж байна. Өнөөдрийн хурлаар МАН-ын даргыг томилох юм. Учир нь МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, өнөөдөр тангараг өргөх тул намын даргаасаа түдгэлзэж байгаа юм.Бага хуралд оролцохоор ирж байгаа гишүүдээс зарим зүйлийг тодруулж байна.-Удирдах зөвлөл намын даргад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжжээ. Та дэмжих үү?-Дүрмээрээ Ерөнхий сайд намын даргаараа ажиллана гэсэн заалттай. Өчигдөр Удирдах зөвлөл хуралдсан. Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг санал болгосон. Ер нь залуу дарга нарын тоонд орно. Манай намд шилжилтийн процесс их эвтэйхэн явж байна. Л.Оюун-Эрдэнэ хийж байсан ажлаа үргэлжлүүлнэ. Өмнөх дарга нараас өөр зураг харагдаад байгаа. Илүү ирээдүйгээ харсан, зоримог байж магадгүй. Мэдээж залуучууд салхи ихтэй байдаг. Бага зэрэг салхи ажиглагдаад байгаа. Төрийн ажилд салхи их гарахаар аюул болдог ёс байдаг учраас аль болох сайн талыг нь дэмжээд, хэт салхилсан үед нь тогтоох, алдаанаас сэргийлэх талд нь ажиллаад явж байна. Л.Оюун-Эрдэнэ жирийн ажилтнаас намын дарга хүртэл явж байна. Жижүүр байсан хүн ш д. Тийм төлөөлөл гарч байна. Амаргүй хүнд цаг үед улсын ажлыг авч явна даа.-Та залуу үеэ дэмжих үү?-Улс төр намын ажил гэдэг бол үеэс үед шилжиж, хуучин үе нь шинэ үедээ халаагаа өгдөг, хамтардаг. Энэ намын уламжлал, шинэчлэл хоёр хосолдог. Манай намын хувьд энэ ажил харьцангуй зөв чиглэлд явж байна. Л.Оюун-Эрдэнэ бол 80-аад оны төлөөлөл. 70-аад оны төлөөлөл Ж.Эрдэнэбат байсан.скачать dle 12.0 0 Хуваалцах Facebook Twitter